Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХАРБИН-2025”: Маргааш хагас шигшээд уралдах Б.Гэрэлтуяа гэж ХЭН БЭ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн наадамд 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсын баг тамирчид энэхүү наадамд тасралтгүй оролцож байна. Өнөөдөр шорт трейкийн 1000, 1500 метрийн зайд уралдсан Б.Гэрэлтуяа Азийн өвлийн спортын наадмын түүхэнд хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болов.

Мөн тус төрөлд уралдсан Э.Мөнх-Эрдэнэ (500 метр), Г.Мөнх-Эрдэнэ (1500 метр) нар Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Б.Гэрэлтуяагийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн амжилтаас товч дурдвал, “Danubia Series–Sofia Open 2023” болон Тэнгсийн цом”, тэмцээнээс нийлбэр дүнгээр алт, “Deutschland cup” тэмцээнээс нийлбэр дүнгээр мөнгө, Asian Trophy олон улсын тэмцээнээс хошой хүрэл, “Sea Trophy Manila” олон улсын тэмцээнээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн тамирчин юм.

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл “Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна“
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл “Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна“
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.