Х.Нямбаатар нийслэлийн томилгоонууд дээр Д.Сумъяабазарын хүмүүсийг чөлөөлж, Э.Бат-Амгалан болон Ж.Алдаржавхлан нарын хүмүүсийг орууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Нийслэл дэх "нүүдэл" үргэлжилж байна. Хамгийн сонирхолтой нь, НИТХ-ын төлөөлөгч нар нь хүртэл өөрсдөө "бялуу хуваалт"-ад оролцож, "халаас хоосонгүй" л үлддэг жишиг энэ удаад ч өөрчлөгдсөнгүй. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул Гэрлэх ёслолын ордны захирлаар, Соёлын төв өргөөний даргаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа нар томилогдсон.

Гэхдээ аль ч улс төрийн томилгооны цаана хэн нь, хэний хүн бэ гэх улс төрийн агуулга ч хөндөгддөг. Харин энэ удаад Х.Нямбаатар нийслэлийн томилгоонууд дээр Хотын дарга асан Д.Сумъяабазарын хүмүүсийг нэг мөр "цэгцэлж" байгаа болтой. Нийслэлийн Байгаль орчны газрын даргаас чөлөөлөгдсөн Р.Энхтайван л гэхэд Д.Сумъяабазарын талын хүн байв. Түүнчлэн саяхан хийгдсэн хэд хэдэн томилгоон дээр НИТХ, дүүргийн Засаг даргаас УИХ-д босго давсан Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар өөрсдийн гэх хүмүүсээ зүтгүүлсэн нь харагдаж байна.

Тухайлбал, Э.Бат-Амгалан НИТХ-ын даргад А.Баярыг, Байгаль орчны газрын даргад БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзийг "сойн", томилуулсан төдийгүй "Голомт"-ын Т.Баясгалантай холбоотой байж Т.Даваадалайг НЗД-ын нэгдүгээр орлогчоор аваачсан.

Харин УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн зүгээс дүүргийнхээ засаг даргаар Б.Цэрэнгээ улираан томилуулсан бол А.Амартүвшинг Хотын орлогчоор суулгасан. Ийнхүү Хотын даргын өрөөнөөс салахаа больсон гэгдээд байсан хоёр хүний ойрын хүмүүс нийслэл дэх өнгөтэй, өөдтэй томилгоо бүр дээр очжээ.

Түүнчлэн нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргаар цагдаагаас н.Ганзориг, нийслэлийн Архивын газрын даргаар Нийслэлийн архивын газрын хяналт шалгалтын даргаар ажиллаж байсан Х.Гантулга нарын хүмүүс ч тэдэнтэй албан бусаар холбогдож байна.

Утааны сонсгол эхэллээ
Утааны сонсгол эхэллээ
 
Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томиллоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!