Ө.Шижир: Д.Энхтүвшин гишүүний шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Централ тауэр, “Шангри-Ла“-аас улс орны бүх асуудлыг шийдэж байсан нь нууц биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 49 секунд

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин манай сайтад өгсөн ярилцлагадаа "Засгийн газрыг ордноос бус “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг" гэж хэлсэн нь олны анхаарлыг багагүй татлаа. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Ганц компани Монголын ард түмний баялаг болох Эрдэнэс тавантолгойг, экспортын төмөр замыг хуу хамах төлөвлөгөө нь бүтэлгүйтчихээр төлөөний хүмүүс нь бухимдаад хэцүү байх шиг байна. Нэг компани улсын өнгөтэй өөдтэй тендер бүрийг хамаж, баялаг бүрийг эзэмшинэ гэдэг шударга ёс уу. Эрдэнэс тавантолгой нь улсад үлдээд, экспортын төмөр замуудаа улс нь өөрөө хийх болсон нь таалагдахгүй байгаа юм уу.

Централ тауэр, "Шангри-Ла"-аас улс орны бүх асуудлыг шийдэж, Ерөнхий сайдаас авхуулаад Цагдаагийн ерөнхий газрын даргаас эхлээд бүх томилгоо хийгдэж, хэн хэн аль аль намаас нэр дэвших асуудлыг шийдэж, улс төрчдийг сонгуулийн хандив, дэмжлэг нэрээр нөлөөлдөг байсан нь нууц биш шүү дээ.

Д.Энхтүвшин гишүүний маань шийдвэр гаргалцдаг байшин нь хүчгүй болсон юм уу даа. Тэгээд л бачуураад байгаа байх. Та нар санаж байгаа бол сонгуулиар хамгийн олон улс төрчдөд хандив өгсөн компани юу билээ. Бүгд л ил байгаа шүү дээ" гэжээ.

Н.Хөхөө: Унаач хүүхдийг хөнгөн байлгах гээд хоолыг нь хасаж, өвлийн хүйтэнд бойтог гэхэд хэцүү зүйл өмсгөөд, хөлийг нь СКОЧООР ороогоод явуулсан УЯАЧ бий
Н.Хөхөө: Унаач хүүхдийг хөнгөн байлгах гээд хоолыг нь хасаж, өвлийн хүйтэнд бойтог гэхэд хэцүү зүйл өмсгөөд, хөлийг нь СКОЧООР ороогоод явуулсан УЯАЧ бий
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!