Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар смарт карт“ ХХК: Ирэх сарын 1-нээс автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

"Улаанбаатар смарт карт" ХХК нь хугацаатай сарын карт гаргадаг байсан. Уг хугацаатай карт нь том хүн болон хүүхэд гэсэн хоёр төрөлтэй бөгөөд хүүхэд сард 8000, том хүн 25 мянган төгрөг төлдөг байв.

Тэгвэл тус компаниас хугацаатай картын үйлчилгээг зогсоож байгаа талаар мэдээлэв. Учир нь НИТХ-ын хурлын тогтоол, Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай картаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс зорчих боломжгүй болжээ.

May be a graphic of text

“Талийгаачийн халамжтай холбоотой мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байгаагүй, өөр газар хадгалагдаж байсан“
“Талийгаачийн халамжтай холбоотой мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байгаагүй, өөр газар хадгалагдаж байсан“
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.