Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт өчигдөр халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Агаар дуслын замаар, нянгаар дамжин халдварлаж богино хугацаанд хүндэрч, амь насанд ч халтай энэ халдварт өвчний талаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлж "Халдварт менингит буюу ардын хэллэгээр “цахилгаан менингит “өвчин дахиад л нийслэлд гарчээ. Ер нь ихэнх халдварт өвчин их гарах, дэгдэлт болох үечлэлтэй байдаг. 2025, 2026 он халдварт менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу" гэв. Үүнд,
Үүсгэгч: Менингококк ( бактер)
Дамжих зам: Агаар дусал( өвчтөн, нян тээгч найтаах, ханиах)
Эмнэл зүй: Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш),цоргитол баөлжих, толгой дүүрч өвдөх, цусархаг од хэлбэрийн тууралт гар, хөл, цээж, хонго зэргээр гарах, татах, дагз хөших, нойрмоглох, гэрлээс цочих, айх зэрэг шинж тэмдэг хүчтэй илэрнэ. Өвчин 4-6 цагийн дотор маш хурдан хүндэрнэ.
Урьдчилан сэргийлэлт:
- Ам, хоолойг давс, нимбэг, царван, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,
- Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)
- А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,
- Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),
- Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй, ам дамжуулан хоол өгөхгүй байх( шүлсэнд бактер байдаг)
- Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,
- Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!