ТОДРУУЛГА: О.Одбаярыг хүсвэл ажлын байраар хангаж, Цэргийн сургуульд явуулахад ч бэлэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлээс амьд үлдсэн ганц хүн буюу Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хааж байсан том хүү О.Одбаяр өчигдөр олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн юм.

Харамсалтай үйл явдалтай холбоотойгоор, ХХЕГ-аас тухайн алба хаагчид ямар тусламж, дэмжлэг үзүүлэх талаар ХХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Г.Чинзоригоос тодруулахад, "Эцэг хүний хувьд, мөр зэрэгцэн алба хааж байсан хилчний хувьд цэргийн алба хаагчийнхаа ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цэргээс халагдах асуудлаар байлдагч өөрөө өргөдөл гаргаж, хоёрдугаар сарын 3-нд ХХЕГ-ын даргын тушаалаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлсөн байгаа. Хуулийнхаа дагуу цэргээс халагдсан байгаа гэсэн үг. Дэмжлэг тусламжийн тухайд, мөр зэрэгцэн алба хааж байсан цэргийн албан хаагчид маань ийм эмгэнэлтэй болсон учир дэмжихэд бэлэн байна. Цэрэг өөрөө хүсвэл бид ажлын байраар хангах бүрэн боломжтой. Цэргийн сургуульд явуулахад ч бэлэн байна. Эхний ээлжид бидэнд ийм боломж байна. Мөн манай хуулийн баг ажиллаад хуулийн хүрээнд ямар дэмжлэг тусламж үзүүлэх боломж байгааг судалж байна" гэлээ.

ЦЕГ: Хэргийг шалгаж эхлэхэд хүү цэргийн ангид байсан. Хотод байгаагүй тул амь хохирогчдын ойрын садан болох дүүг нь хохирогчоор ТОГТООСОН
ЦЕГ: Хэргийг шалгаж эхлэхэд хүү цэргийн ангид байсан. Хотод байгаагүй тул амь хохирогчдын ойрын садан болох дүүг нь хохирогчоор ТОГТООСОН
 
“The Mongolz” өнөөдөр 22:45 цагт Туркийн “Eternal Fire” багтай тоглоно
“The Mongolz” өнөөдөр 22:45 цагт Туркийн “Eternal Fire” багтай тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!