Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Хоолой болон амны хөндийн үрэвсэл халдварт өртөх шалтгаан болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар сүүлийн долоо хоногт хүн амын дунд томуугийн А хүрээний H1 вирус, амьсгалын замын синцитиаль вирус, ирино вирус зэрэг эргэлдэж байна. Ялангуяа амьсгалын замын синцитиаль вирус буюу томуу, томуу төст вирусээс давамгайлж байгаа. Эдгээр вирус нь бага насны хүүхдүүдэд илүү хүндрэл үүсгэх эрсдэлтэй болохыг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Эдгээр вирусийн онцлог нь амьсгалын дээд замд байршиж дараа нь амьсгалын доод замын эрхтнийг гэмтээх, мөн бачуурал буюу ларангит болох аюултай тул эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх нь чухал. Саяхан Баянгол, Баянзүрх дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн ч батлагдаагүй.

Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл үргэлжлэх онцлог байна. Уламжлалт цагаан сарын баярын бэлтгэлд гадуур хөл хөдөлгөөн ихэсдэг. Халдварын гол үүсгэгч нь нян учраас хоолой залгиурт 2-8 хоногоор байрших онцлогтой. Гадаад орчинд 1-3 цаг байх чадвартай учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухал байдаг.

Амны хаалт зүү, хоолой зайлах хэрэгтэй. Хоолой зайлахдаа төрөл бүрийн уусмал хэрэглэж болно. Сода, давс, царван, нимбэгээр уусмал бэлдэж долоо хоног бүр нэг төрлөөр хоолой зайлж, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих ёстой. Сургууль, цэцэрлэг албан байгууллага дээр хүн бүр хоолой зайлах ёстой. Мөн амны хөндийн архаг үрэвслүүдээ заавал эмчлэх ёстой. Хоолой болон амны хөндийн архаг үрэвсэл халдварт өртөх шалтгаан болдог" гэлээ.

ХАРБИН-2025: Шорттрекийн 1500 м зайд өрсөлдсөн Б.Гэрэлтуяа тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй боллоо
ХАРБИН-2025: Шорттрекийн 1500 м зайд өрсөлдсөн Б.Гэрэлтуяа тэмцээнээ үргэлжлүүлэх эрхтэй боллоо
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.