Н.Сувдмаа: Эцэг эхчүүд дур мэдэн хүүхдээ эмчлэх нь томуугийн өвчлөл хүндрэх эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг өглөө.

---------------------

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчлөл нийслэл Улаанбаатар хот болон 14 аймагт алаг цоог хэлбэртэй идэвхжлийн түвшинд байгааг ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа хэллээ. Тэрбээр "Өнөөдөр дөрвөн аймаг томуугийн өвчлөл идэвхжил өндөр байна. Энэ долоо хоногт томуу томуу төст өвчний тандалтаар амбулаториор үзүүлж буй томуу, томуу төст өвчлөлийн байдал 6 хувьай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 1.1 хувиар буурсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал харьцангуй намжмал, орны ачаалал багавтар байна. Энэ долоо хоногт ор дэлгэлт цөөрч 420 гаруй орны тоогоор буурсан.

Гэхдээ хэвтэн эмчлүүлэх болон халдвараар амбулаториор үзүүлж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь 15 хүртэл насны хүүхэд байна. Тэр дундаа 40 гаруй хувийг бага насны хүүхэд эзэлж байна.

Үүн дээр аав ээжүүд хамгийн гол нь бага насны хүүхдүүддээ томуугийн халдвар, томуу төст өвчний халдварын шинж тэмдэг илэрвэл эмчийн зааврын дагуу анхаарал халамжаа сайжруулж эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Үгүй бол дур мэдэн өөрсдөө эмчлэх, ам дамжин эмчлэх нь өвчлөл хүндрэх эрсдэлтэй. Одоо хүйтний улирал үргэлжилж байна. Үргэлжлээд хаврын улирал болдог. Энэ үед амьсгалын замын халдвар, дараагийн халдварт өвчин дэгддэг тул халдвар хамгааллын дэглэмийг сахихыг зөвлөж байна.

Б.Батзаяа: Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-аас аудитын хүн ирж байна шүү
Б.Батзаяа: Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу FIFA-аас аудитын хүн ирж байна шүү
 
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ. Хардах эрх хэнд ч бий шүү
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ. Хардах эрх хэнд ч бий шүү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!