Н.Эрдэнэчулуун: “Тавантолгой Түлш“ ХХК стандартгүй барьцалдуулагч ашиглаж, итгэмжлэгдээгүй лабораториор шинжилж байгаа нь хууль бус

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр НМХГ-ын дарга асан Н.Эрдэнэчулуун " 2019, 2020 онуудад Улаанбаатар хотын утаа эрс буурсныг бүх хүн мэдэж байгаа. 2018 онд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон ЗГ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар НМХГ ажиллахдаа Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, автомашины яндангийн шүүлтүүр, уурын зуухны шүүлтүүр зэрэг 6 чиглэлд 500 гаруй байцаагч хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед Тавантолгой түлшний үйлдвэрт MNS 5679:2019 гэсэн стандарт мөрдүүлж ажиллаж байсан. Гэтэл тус компани 2022 онд стандартаа өөрчлөөд түлш үйлдвэрлэхдээ Монгол Улсад батлагдаагүй СТАНДАРТГҮЙ барьцалдуулагч нийлүүлж байна. Саяхан үйлдвэрт очиж танилцахад Лаборатори нь итгэмжлэгдээгүй байсан. Итгэмжлэгдээгүй лабораторидоо дээж аваад өөрсдөө түүндээ дүгнэлт гаргаж байгаа нь хууль бус. Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн нь хяналтгүй байдалтай шууд холбоотой" гэв.

Б.Санчир: Хүмүүс улам л өнгөнд дурлаад, дуу хүртэл наймаа болчихож…
Б.Санчир: Хүмүүс улам л өнгөнд дурлаад, дуу хүртэл наймаа болчихож…
 
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Дуудлагын жолооч гэх этгээд согтуурсан иргэний автомашиныг дээрэмджээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!