Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан асуудалтай холбоотойгоор нийгэмд багагүй бухимдал үүсэж, УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж эхлээд байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу" гэв.
Харин үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Дамдинням "АН ер нь өөрсдөө ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарчихмаар байгаа юм дөө. Тэгээд шаардлагаа тавиад явах хэрэгтэй. Энэ цэрэг хүү дарамтад өртсөн юм байна. Эхлээд хэдэн асуултад ХЗДХ-ийн сайдаас хариулт авах хэрэгтэй байна.
-Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагч юм байна. Тэндээс "Дуугуй бай" гэдэг дарамт ирсэн үү?
-Цагдаагаас бас элдэв юм ярьж болохгүй гэж дарамталсан байж болохоор байна. Тэндээс "Дуугүй бай" гэж дарамталсан уу?
-Мөн тэр гэр бүлийг нь доромжилсон хүний эмзэг мэдээлэл цагдаад л байгаа. Бүгд ХЗДХ-ийн сайдын харьяа агентлагууд байна. Тэр хүн АН-ын квотоор томилогдсон" гэлээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!