Хотын дарга асан Э.Бат-Үүл одоогийн хотын дарга Х.Нямбаатарт нийслэлийн асуудлаар зөвлөж эхэлсэн билээ. Тэрбээр Туулын хурдны замын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Ингэхдээ "600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй тендер болох гэж байна. Энэ замын төлбөрийг дараа нь монголчууд бид татвараараа төлнө. Төрийн мөнгө гэж байдаггүй. Хятадын компаниуд Улаанбаатар-Дарханы хурдны замыг аваад маш их будилаантуулж, өөрийнх нь анхны өртгөөс бараг хоёр дахин үнэтэй болгосон гэдэг.
Үнэндээ, тендер авсан Хятадын компанийн ажлыг Монголын замын компаниуд хийж гүйцэтгэсэн. Туулын хурдны замын тендерт Монголын замын компаниуд, топ компаниуд, банк санхүүгийн байгууллагууд хүчээ нэгтгэн хамтарч орохыг уриалж байна" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!