Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талийгаачийн том хүүг мэдээлэл хийх үеэр татаж, чангаасан гэгдээд буй ИРГЭН: Гурав хоноод л мартдаг шүү дээ та нар. Ингэж бичлээ гээд та нар манай дүүг хамгаалж чадахгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг. Талийгаачийн том хүү өчигдөр Төрийн ордны гадна мэдээлэл хийх үеэр тухайн цэргийн ах, эгч гэх хүмүүс нь "Одбаяр аа, буруу юм ярив" гэж хэлж улмаар татаж чангааж байна гэх дүрс бичлэг нь цацагдсан.

Тэгвэл дүрс бичлэгт гарч буй эрэгтэй өөрийн цахим хуудсаараа "Миний куртик ногоон биш ЦЭНХЭР. Энийг хуулийн зөвлөхтэй хэвлэлийн бага хурал хийж байж засгийн газарт хүрнэ. Энд ингэж ярилаа гээд та нар 3 хоноод л мартдаг шүү дээ та нар. Худлаа баахан коммент, пост бичлээ гээд та нар хэзээ ч манай дүүг хамгаалж чадахгүй" гэжээ.

Г.Пүрэвдэлгэр: Сошиалд цацагдаад буй мэдээллийг үнэн эсэхийг шалгана. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Г.Пүрэвдэлгэр: Сошиалд цацагдаад буй мэдээллийг үнэн эсэхийг шалгана. Хэрэв үнэн бол задруулсан албан тушаалтныг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
 
Түймэр гарсан Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлжээ
Түймэр гарсан Сүхбаатар аймагт цаг агаарт зориудаар нөлөөлж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.