Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Угаартаж нас барсан 6 хүний нийтэд задарсан гэх хэргийн материалд үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл угаартаж нас барсан 6 хүний хэргийн материал задарсантай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Энэ үеэрээ тэрбээр, "Хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан тэр мэдээллийг харахад цагдаагийн мэдээлэл мэтээр бичигдсэн байна лээ. Өчигдөр 21:00 цагийн үед тавигдсан. Энэ нь Эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай.

Хэрэв албан тушаалын хүрээнд олж авсан мэдэллээ задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа тэр хүү хамаатан саданд энэ нь маш хүндээр тусна. Албаны журмаар олж авсан мэдээллээ цацсан бол гэмт хэрэг шүү.

Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулсан. Энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад байхгүй үнэнтэй нийцэхгүй мэдээлэл байсан. Албаар тараасан гэж үзэж байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байна. Мэдээлэл хийсэн хүүг бид хамгаална" гэлээ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Тавантолгой“ компанийн үе үеийн удирдлагуудыг, 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байна
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: “Тавантолгой“ компанийн үе үеийн удирдлагуудыг, 2018-2024 он хүртэлх албан тушаалтнуудыг шалгаж байна
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.