Засгийн газар 1072 хувьцааны үлдсэн ногдол ашгийг нэг болон хоёрдугаар сард олгох тухай мэдээлж байв. Харин олон нийтийн дунд "хувьцааны мөнгө цагаан сарын өмнөхөн олгох уу" гэх хүлээлт үүсээд байгаа юм. Энэ талаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаагүй байгаа юм байна.
Гэхдээ тус компанийн гуравдугаар улирлын тайлан гарсан тул компанийн тухай хуулиар аудитын тайлан баталгаажсаны дараа 50 хоногийн дотор ТУЗ цэвэр ашгаасаа хуваарилах шийдвэрээ гаргасан даруйд олгогдоно гэж "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр хэлсэн юм.
Тэрбээр "Цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн, утаатай өвлийн цагт иргэдийн амьдралд туслахаар Засгийн газар урьдчилсан байдлаар шийдвэр гаргасан. Одоо бол аль болох компанийн хуулиа баримталж аудитын дүгнэлтээр санхүүгийн тайлан баталгаажиж, хуулийн хугацаандаа нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээг зарлаж ТУЗ-өөс шийдвэрлэж урьдчилан олгосон 135 мянган төгрөгөө хасаж нийтдээ олгосон нь зөв байх зөв гэж үзсэн. Энэ талаар компанийн удирдлагууд ярьж байгаа юм. Харин Цагаан сарын өмнө ногдол ашиг хуваарилах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ТУЗ шийдээгүй байна" гэлээ. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гуравдугаар улирлын тайлан гарсан учраас 310 мянган төгрөг ногдох дүн нэгэнт тодорхой болсон учраас урьдчилгаа олгосон. ТУЗ компанийн засаглалаар нэгж хувьцаанд ногдол ашгийг зарласны дараа урьдчилгаа ногдол ашиг хасагдаж олгогдоно. Компанийн тухай хуулиар аудитын тайлан баталгаажсаны дараа 50 хоногийн дотор ТУЗ цэвэр ашгаасаа хуваарилах шийдвэрээ гаргасан даруйд олгогдоно" гэсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!