ХӨСҮТ-өөс өнөөдөр менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө. Богино хугацаанд хүндэрч, амь насанд хүртэл халтай энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал нь амны хаалт. Мөн цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийж, агаар сэлгэлт хийх ёстойг зөвлөлөө. Энэ нь халдварт өвчинд өртөхгүй, өвчлөхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Хэрэв хүүхдэд халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл шууд эмнэлэгт хандахыг анхааруулсан. Энэ талаар ХӨСҮТ-өөс " Хэрэв тухайн халдварын сэжиглэх шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Тухайлбал, тасралтгүй өндөр халуурах, цочромтгой болох, ойрхон бөөлжвөл заавал эмчид хандах ёстой. Хэрэв өлгийтэй нялх хүүхэд цочир уйлах, гэнэт их уйлах, гэрэлд цочромтой байх, толгой өвдөх, мөчдийн доод хэсэг болон биеэр тууралт гарахад заавал эмчид хандах ёстой. Ингэснээр хүндрэл болон гарз хохиролоос аврагдах нь" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!