Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Нөөцийн мах өнөөдрөөс худалдаанд гарсан. Хонины махыг 11800, үхрийн махыг 13800 төгрөгөөр худалдаалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нөөцийн махыг өнөөдрөөс 117 цэгээр худалдаалж эхэлжээ. Энэ талаар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзоригоос тодруулахад, "Өнөөдрөөс нөөцийн махны худалдааг үе шаттайгаар эхлүүлж байна. Энэ жил бид 446 цэгээр борлуулахаар төлөвлөснөөс 117 цэгээр борлуулалтыг эхлүүллээ. Энэ сарын 15 гэхэд төлөвлөсөн бүх цэгээр худалдааг бүрэн хийнэ" гэлээ.

Энэ жил хонины мах 11800, үхрийн мах 13800 төгрөгөөр худалдаанд гарсан байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд, Энэ сарын 3-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод хонины ястай мах 16.153 төгрөг, үхрийн ястай мах 19.450 төгрөгийн ханштай байгааг онцолсон байна.

“2022 оноос Л.Оюун-Эрдэнийг шүүмжилснээс хойш янз бүрийн дарамтууд ирж байгаа“
“2022 оноос Л.Оюун-Эрдэнийг шүүмжилснээс хойш янз бүрийн дарамтууд ирж байгаа“
 
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.