Нэг гэрийн зургаан иргэн угаартаж нас барсан харамсалтай хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлж "Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу. Бид тийм байхыг шаардах эрхгүй юу" гэсэн байдаг.
Тэгвэл яг одоо Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байгаа аж. Энэ талаар "Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай албан бичгээ боловсруулж байна. Албажуулахаас өмнө Ерөнхий сайдыг өөрөө улсын Ерөнхий сайд хүн шиг мэдэгдэл хийхийг хүлээж байна" гэв.
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!