Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Дуучин, жүжигчин гэх мэргэжлийн бус хүмүүс менингококкт халдварын талаар худал мэдээлэл тавихгүй байхыг хүсье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

-----------------

Менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, гурван настай хүүхэд нас барсан. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд 9 настай хүүхэд тус халдвараар нас барсан гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг ЭМЯ-аас үгүйсгэсэн юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр "Менингококкт халдвартай холбоотой мэдээллийг цахим орчинд дуучин юм уу жүжигчин гэх мэргэжлийн бус хүмүүс худал мэдээлэл тавихгүй байхыг уриалж байна. Энэ нь эцэг эхчүүдийг айдаст автуулах нийгэмд тайван бус байдал үүсгэх эрсдэлтэй байна. Мэдээллийг зөвхөн мэргэжлийн байгууллагаас аваарай" гэв
.

ХӨСҮТ: Хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу энэ  сарын 4-6 хавьцаа гарна
ХӨСҮТ: Хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний хариу энэ сарын 4-6 хавьцаа гарна
 
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.