2024 онд Монголд нийт 90 шүүх үйл ажиллагаа явуулж байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 61 шүүх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тодруулбал, 2025 оноос Улаанбаатар хотын дүүргийн шүүхийг тойргийн зарчмаар байгуулж зүүн талдаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болж нэгдсэн. Баруун талдаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Тэвэл энэ талаар хуульч, өмгөөлөгч Б.Баяраа өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр:
-Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр тойргийн хялбар шүүх чинь бүрэн автомат ажиллагаатай махны машин болсон байна шүү дээ. Хэд хоног анзаарч байхад хэдэн муу ядарсан иргэдээ нядалгааны газрын мал шиг тууж ирээд алх цохиод явуулаад байх шинжтэй. Хуулийн үндэслэл, хүний эрхийн мэдрэмж түй ч алга.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хохирол төлбөрөө сайн дураар төлөхөө илэрхийлээд байхад л шүүгч нь цагдан хорь гээд чичрээд байх юм.
Ийм бурангуй шүүхийг өмөөрч байсандаа харамсах шиг боллоо. Улс төрчиддөө хараалгаж суух даа таармарууд. Шүүхэд нөлөөлсөн гэж ярьж байгаа бол Ерөнхий сайдаасаа эхлээрэй. Эрх биш хууль, шүүхийн өмнө эрх тэгш гэдгээ мэдэх байлгүй.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!