УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл“-ийн дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг нь хүлээж авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахалдаг Эдийн засгийн бодлогын зөвлөлийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өчигдөр бодлогын зөвлөлдөө нэрээ татах хүсэлтээ бичгээр гаргасан байна. Улмаар уг зөвлөлөөс түүнийг гаргасан хүсэлтийнх нь дагуу Зөвлөлийн дэд даргаас чөлөөлж шийдвэрлэжээ.

Сануулахад, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл нь хамтарсан ЗГ байгуулагдсаны дараа буюу 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор "Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг шинэчилж баталсан бөгөөд энэ үеэр УИХ-ын сонгуульд хувийн хэвшлийн төлөөлөл болж сонсгогдсон Д.Энхтүвшинг зөвлөлийн дэд даргаар томилон ажиллууулж байсан юм.

Инфляц 10 хувийг давж эрчимжих,  амьжиргаа уруудах ДОХИО  болж байна
Инфляц 10 хувийг давж эрчимжих, амьжиргаа уруудах ДОХИО болж байна
 
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Нэг ойтой хүүхдийг хутгалж хөнөөсөн 61 настай эрэгтэйг саатуулжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!