ЦЕГ: “Манай охин амиа хорлох гээд байна” гэх дуудлагаар алба хаагчид очиж ажилласан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охины гэрийнх нь гадна цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн талаар дүрс бичлэг цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.02.03/ 20 цагийн орчимд “Манай охин өөрийгөө шилээр зүсээд амиа хорлох гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хотхоны … тоотод оршин суугч нь хаалгаа тайлж өгөхгүй, шалгуулахгүй гэжээ.

Тус асуудлыг нэг мөр тодруулах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх явцад тухайн хотхоны .... дугаар бүхий орон сууцны гадна байхад дээрээс бичлэг хийж, олон нийтэд түгээсэн байна” гэлээ.

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цаг хүртэл ЗАВСАРЛАЛАА
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш 09.00 цаг хүртэл ЗАВСАРЛАЛАА
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!