Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл “Засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдэлийг бий болгож байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна. Тэрбээр дараах үндэслэлийг танилцуулав. Үүнд,

  1. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаат байдлын эрхийг хамгаалах үүднээс хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд өвлийн морин уралдааныг хориглох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь Засгийн газар Үндсэн хуульд заасан амьд явах эрхийн баталгааг үгүйсгэж УДШ-ийн гаргасан шийдвэрийг үл тоосон эрхзүйт төрийн эсрэг шийдвэр юм.
  2. Ардчилсан тогтолцооны язгуур болох улс төрийн болон иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шахан хавчих олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан доромжлох, олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл тараах зэрэг үйл ажиллааг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Түүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан шалгах, гэр бүл хамаарал бүхий этгээд нь Засгийн газрын байгууллагын шалгалт оруулах зэргээр дарамт шахалт үзүүлэх зэргээр хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь даамжирсан.
  3. Хуулийн хэрэгжилт Засаглалын хямралын талаар, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах чиг үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараалан халдаж олон нийтийн дунд шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажиллагааг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд түлхэх, цаашилбал дарангуйлал тогтох бодит эрсдлийг бий болгож байна.

Ч.Лодойсамбуу: Манайхаас өөр ардчилсан оронд Ерөнхий сайд нь гарч ирээд 90 хэм бөхийгөөд уучлал хүсээд явж байгаа
Ч.Лодойсамбуу: Манайхаас өөр ардчилсан оронд Ерөнхий сайд нь гарч ирээд 90 хэм бөхийгөөд уучлал хүсээд явж байгаа
 
Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчтай санал солилцох уулзалт боллоо
Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчтай санал солилцох уулзалт боллоо
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!