“Монголросцветмет“ ТӨҮГ-ийн алтны нөөц дуусаж олборлолтоо зогсоосон бол “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн мөнгөний нөөц багассан гэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 15 секунд

"Эрдэнэс Монгол Нэгдэл" өнөөдөр 2024 онд хэрэгжүүлсэн ажил цаашдын үйл ажиллагаа, стратегийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ үеэр тус нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт яриандаа "Уул уурхайн бизнест нөөц баялгийг тогтмол нэмэгдүүлэхгүй бол зарим нөөц дуусаж байна" гэсэн юм. Энэ талаар түүнээс ямар орд газрын нөөц дууссан талаар тодруулахад "Монголросцветмент компани алтны олборлолт явуулдаг ч нөөц нь дууссан хэд хэдэн талбай байна. Алтны олборлолт үндсэндээ зогссон. Нөгөөтээгүүр, тэтгэврийн зээл тэглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн мөнгөний нөөц их багассан. Ойрын 2 жилийн л нөөц байгаа. Энэ мэтчилэн бусад уурхайнуудад ч бас агуулга багасч, олборлолт гүн болж байна. Өөрөөр хэлбэл, зардал нэмэгдүүлж, үр ашиг багасч эхэлж байна. Ийм учраас бид нөөц баялгаа нэмэгдүүлэх стратегийг тодорхойлж үүн лүү нэлээн анхаарч байж уул уурхайн бизнес тасралтгүй өсөлтөө хангах учиртай" гэсэн юм.

Ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн суурь мэдлэг олгох “Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ
Ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн суурь мэдлэг олгох “Level-UP хөтөлбөр” Ховд аймагт нээлтээ хийлээ
 
“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
“Би цор ганцаараа үлдлээ. Цэрэгт байхад минь ээж, хөөрхөн 4 дүү минь угаартаж нас барсанд маш их гомдолтой байна“
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!