УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд танилцууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөх албан бичгээ танилцууллаа. Тэрбээр:

- Албан ёсоор Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах тухай бичиг үйлдэж гарын үсэг цуглуулахад бэлэн боллоо. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танаа,

Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах тухай. Үндсэн хуулийн 43.3.1-т УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй нь гарын үсэг зурвал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын тухай хуулийн 8.8.1.11-т " Монгол Улысн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.

ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна
ШУУД: Ерөнхий сайдыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна
 
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ. Хардах эрх хэнд ч бий шүү
М.Нарантуяа-Нара: Ч.Лодойсамбуу яг хэнийг хамгаалаад байгаа юм бэ. Хардах эрх хэнд ч бий шүү
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!