Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан бөгөөд ЦЕГ-аас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан байдаг.
Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 3 хүүхдийн хамт, түүний ах, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. Талийгаачийн том хүү цэргийн албанд байсан бөгөөд цор ганцаараа үлдсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн өмнө ярьсан билээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ мэдээг сонсоод эмгэнэх биш нам дарах гэж оролдож байгаа нь л манай Ерөнхий сайдын үнэн нүүр царай. Заавал бичиг сачиг өргүүлж, кноп тоолж, тоолуулж иргэдээ талцуулж бослого тэмцэл хутга шөвөг бололгүй хүн ёсоор, улсын Ерөнхий сайдын хувьд эс үйлдлийнх нь золиос болж зуурдаар тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу. Бид тийм байхыг шаардах эрхгүй юу. Бүхнийг албан шахалт, шаардлагаар, аргагүйн эрхэнд оруулж шийдэх гэдэг бидний энэ хүсэл л өнөөгийн дүлий, бүх хүнийг эрхэндээ оруулж хайрцаглах гэсэн дарангуйлагчдыг төрүүлсэн шүү дээ.
Би сайн мэдэж байна. Одоо тэд яаралтай хуралдаж байгаа. Гэхдээ утаа угаарын тухай биш энэ асуудлыг яаж өндөр авхуулахгүй намжаах вэ, өөрсдийг нь шүүмжилж байгаа хүмүүсийг сошлд хэрхэн дүүжлэх вэ, УИХ дотор Засгийг огцруулах хөдөлгөөн яаж гаргахгүй байх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж суугаа" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!