
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар 10:30 цагт мэдээлэл хийхээр болжээ. Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбоотой албаны мэдээлэл цахим орчинд задарсан учраас салбарын сайд нь ийнхүү мэдээлэл хийх гэж байна.