Импортын өсөлтийн дарамт төгрөг суларч ам.долларын ханш чангарахад нөлөөлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 35 секунд

Монголбанкны зарласан өнөөдрийн албан ханшаар ам.доллар 3427.88 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь оны эцсээс /2024.12.20/ хойш “ногоон”-ы ханш 7-8 төгрөгөөр чангарч, төгрөг суларсан гэсэн үг юм. Албан ханш ийнхүү чангарч байгаа нь гадаад валютын нөөцийн өсөлт, инфляци халах болон төв банк валютын ханшаа өсгөх замаар гадаад валютын эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээгээр зохицуулахыг зорьсон байх магадлалтай.

Мөн дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан нүүрсний үнийн уналттай холбоотой байж болзошгүй гэх таамаг ч бий. Хамгийн гол нөлөөлж буй хүчин зүйл нь, импортын өсөлт төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарахад нөлөөлж буй томоохон дарамт болж байна.

Өөрөөр хэлбэл, шатахуун, түлш, автомашин, саван воканаас авхуулаад шинэ жил, цагаан сарын баяр дагасан хэрэглээний барааны импорттой зэрэгцэн гадаад аялал жуулчлал, гадаадын мэргэжилтнүүдийг Монголд ажиллуулах эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр гадагшаа гарч буй валютын урсгал томорч буй дүр зурагтай байна.

Ханшийн мэдээллийг харвал, “Найман шарга” төвд өчигдрийн ханшаар нэг ам.доллар 3443 төгрөгөөр авч 3450 төгрөгөөр зарж байсан бол юанв 469 төгрөгөөр авч 470 төгрөгөөр зарж байгаа юм.

О.Алтангэрэл: Р.Чингис генералын гэм буруугүй нь шүүхээс тогтоогдвол ажлаас чөлөөлсөн хариуцлагыг би хүлээнэ
О.Алтангэрэл: Р.Чингис генералын гэм буруугүй нь шүүхээс тогтоогдвол ажлаас чөлөөлсөн хариуцлагыг би хүлээнэ
 
Г.ПҮРЭВДЭЛГЭР: Жагсаалын үеэр төрийн ордон руу бие зассан, танхайрсан иргэдийг шалгаж байна
Г.ПҮРЭВДЭЛГЭР: Жагсаалын үеэр төрийн ордон руу бие зассан, танхайрсан иргэдийг шалгаж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!