Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад хүлээлгэн өгөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж, түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлж байгаа билээ.

Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуурх 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт боллоо.

Маргаашаас автобусанд 1000 төгрөг төлж өдөрт 4 удаа зорчих бол ОЮУТНУУД төлбөртэй зорчиж эхэлнэ
Маргаашаас автобусанд 1000 төгрөг төлж өдөрт 4 удаа зорчих бол ОЮУТНУУД төлбөртэй зорчиж эхэлнэ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.