ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
-----------------------------------
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эмч Г.Болортуяа:
Амьсгалын цочмог халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед амбулатороор үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 60-70 орчим хувийг 0-5 насны хүүхдүүд байна. Томуу төст вирус дотроо 200 гаруй төрөл. Эдгээр нь тус бүр онцлогтой учраас илрэх шинж тэмдэг харилцан адилгүй. Гэхдээ нийтлэг шинж тэмдэг нь халуурах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, үе мөчөөр шархирч өвдөх, ядарч сульдах зэргээр илэрдэг. Томуугийн вирус нь 4 хэв шинжтэй.
Хүүхэд өвдөөд халдварын эхний 3-4 хоногт халдвар дамжуулах буюу дараагийн хүнийг өвчлүүлэх чадвар нь хамгийн өндөр байдаг. Тэгэхээр энэ хугацаанд хүүхдийг хичээл, сургуульд нь явуулахгүйгээр гэртээ эмийг нь уулгаад ажиглах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин хүйтэн сэрүүн хуурай орчинд илүү үржих чадвартай учраас 10-5 сар хүртэл дэгдэлт өндөр байдаг. Амбулатори дээр үзлэг хийгээд сууж байхад эцэг эхчүүд "Манай хүүхдүүд халуураад байна. Гэхдээ ямар нэгэн шинж тэмдэггүй байна" гэдэг. Хүүхэд вирусийн халдвар аваад эхний 2-3 хоногт шалтгаан тодорхойгүй халуурч болно гэж үздэг. Үүнийг нь нууц хугацаа гэдэг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!