Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМД ХЭЛЭЛЦСЭН “ШИНЭ ЦАЙНЫ ЗАМ” ТӨСӨЛ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 2 секунд

Энэ долоо хоногт Монгол, Орос, Хятад- хөрш гурван улсын аялал жуулчлалын сайд нарын форум зохион байгуулагдсан. Тус форум дээр бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Шинэ Цайны Зам” (Tea Road Express) төслийг танилцууллаа.  

“Шинэ Цайны Зам” төсөл нь олон улсын тусгай галт тэрэгний аяллын бүтээгдэхүүн. Энэхүү “амбицтай” төслийн зорилго нь 21-р зуунд цайны замын ач холбогдлыг шинээр гаргаж, олон улсын люкс ангилалын галт тэрэгний аяллын бүтээгдэхүүн бий болгож, дэлхийд өрсөлдөж, аялал жуулчлалаар дамжуулан бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулах юм.

"Шинэ цайны зам" буюу “Tea Road Express” нь Монгол, ОХУ, БНХАУ-ыг хамарсан, дээр нь БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг оруулсан тусгай (чартер) галт тэрэгний аялал юм. Энэхүү аяллын зорилго нь бүс нутгийн хэмжээнд төмөр замд түшиглэсэн аялал жуулчлалын цоо шинэ бүтээгдэхүүн гаргаж, эдүгээ дэлхийн аялал жуулчлалын газрын зураг шинэ бүтээгдэхүүн, кластер бүс бий болгох явдал юм. 

Зургийн тайлбар: Шинэ цайны зам экспресс аяллын маршрут. Олон улсын галт тэрэгний аяллаар 18-20 хоногт Монгол, Орос, Хятадын 6 хоттой танилцах боломжтой. Зургийг: "Mongolia Quest" аялал жуулчлалын компани. 

Шинэ цайны зам экспресс аяллын маршрут
  • Аялал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос эхэлж, ОХУ-ын Эрхүү, Чита хотуудаар саатан дайрч, Хабаровск хүрнэ.
  • Тэндээс БНАСАУ-ын нийслэл Пхеньян рүү хөдөлнө. Аялал цааш үргэлжилж Бээжин, Хөх хотуудаар дайрч Монгол улсын нийслэлд буцан ирсэнээр өндөрлөнө.
  • Энэ аяллын нийт урт нь 7,701 км орчим болно хэмээн урьдчилсан байдлаар тооцоолж байна.
  • Ойролцоогоор 18-20 хоногийн урттай аялал байна хэмээн үзэж байнаа.  

Эдүгээгийн Монгол улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын Эрхүү хотоос Монгол улсын нутгаар дайрч Бээжин ордог төмөр замыг олон улсын гадаадын жуулчид ихэд сонирхдог билээ. Энэ шугамыг ашиглан галт тэрэгний олон улсын шинэ аяллыг сурталчлан таниулах боломжтой юм.

“Шинэ цайны зам" экпресс галт тэргээр аялах нь жуулчдад ямар үр өгөөжтэй вэ?
  • Өмнө нь заавал тус тусад нь зорин очиж аялдаг улс орнуудыг нэг дороос үзэх нөхцөл бүрднэ.
  • Байгальд хамгийн бага хор хөнөөлтэйгээр олон улс орноор дамжин аялах боломжтой болно.
  • Галт тэргээр зорчих нь аюул багатай, найдвартай, тухтай.
  • Олон зуун хүн нэг дор аялах боломжтой.
  • Галт тэргээр өргөн уудам зайг үр ашигтай туулах нөхцөл бүрдэнэ. 
  • Олон улсын өөр хоорондоо ялгаатай экосистемийг нэг дор үзэж, танилцаж, харьцуулах боломжтой.
“Шинэ цайны зам" экпресс олон улсын галт тэрэгний аялал нь бүс нутагт ямар үр ашигтай вэ?
  • Дэлхийн улс орнуудын жуулчдыг татаж, бүс нутгийг сурталчилна.
  • Олон улсын аялал жуулчлалын цоо шинэ маршрут, корридорийг бүс нутагт бий болгоно.
  • Бүс нутгийн хэмжээнд нэг, нэгнээ харилцан нөхсөн хамтын бүтээгдэхүүнтэй болно.
  • Хуучин Цайны замыг “Шинэ Цайны Зам” болгож, улс орнуудыг холбох арга хэрэгсэл болно.
  • Улс хоорондын гаалийн нэвтрэх үйл ажиллагаа харьцангуй хялбар болно. Хүнд суртал багасна. Ямар нэг саадгүйгээр оролцогч улс орнууд руу нэвтрэх боломжтой болно. 
  • Гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр эдийн засгийн үр ашиг нэмэгднэ.
  • Бүс нутгийн интеграчлал хөгжинө.
  • Бүс нутагт энх тайван, ахан дүүсийн харилцааг хөгжүүлнэ.
  • Аялал жуулчлалын шугамаар Монгол, Орос, Хятад, БНАСАУ-ын иргэдийн хооронд итгэлцэл, хамтын ажиллагаа бэхжинэ. 
  • Энэ аялалд цаашид БНСУ-аар тогтохгүй улс орон нэгдэх боломжтой болно. 
Гишүүн орнуудаас ямар дэмжлэг, арга хэмжээ шаардлагатай вэ? 
  • Юуны өмнө гишүүн орнуудын холбогдох яамдын зүгээс улс төрийн тууштай дэмжлэг хэрэгтэй болно.
  • Харъяа улсын үндэсний төмөр замын байгууллагуудаас техник тусламж, зөвлөгөө харамгүй өгөх шаардлагатай болно.
  • Гишүүн орнуудын хооронд энэхүү галт тэргээр зорчигдод визний хөнгөлөлттэй нөхцөл олгох, хил, гаалаар түргэн шуурхай нэвтрүүлэх шаардлага үүснэ. 
  • Газар нутгаар нь зорчиж байгаа улс орнуудын холбогдох байгууллагуудаас аюулгүй байдлаар хангах шаардлага бий болно. 
  • Мөн өөрийнх нь нутгаар зорчиж байгаа улс орнуудын холбогдох байгууллагуудаас хүнс, катеринг зэрэг шаардлагатай ложистикоор хангах шаардлагатай болно.
  • Эцэст нь оролцогч талуудын төрийн захиргааны зүгээс урт удаан хугацааны дэмжлэг, магадгүй буцалтгүй тусламж үзүүлэх хэрэгтэй болно.  

Зургийн тайлбар: Манай улсын нутаг дэвсгэрээр босоо ба хэвтээ хоёр үндсэн тэнхлэгийн цайны зам оршиж байсан аж. Зургийг: Mongolia nomadic by nature. 

Хөрш гурван улс 2016 онд “Гурван Улс, Таван Орны Цайны Замын Олон Улсын Холбоо”-г байгуулсан. Энэ хамтын ажиллагаа нь шинэ бүтээгдэхүүн гаргах, хөгжүүлэх, дэмжих оновчтой механизм юм. Холбоо байгуулагдаад нэгэнт 4 жил өнгөрчээ. Цаашид судалгаа, шинжилгээ, соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаас гадна аяллын шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. 

ЭМЯ: Нэг тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрэв
ЭМЯ: Нэг тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илрэв
 
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.