Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч гол вирус болох хүний папилома вирус /ХПВ/ халдварын эсрэг вакциныг энэ оны сүүлчээр хийж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төвийнхөн өчигдөр мэдээлэв. Энэ үеэр нэгэн харамсалтай мэдээлэл өгсөн нь, өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байгаагийн дотор аварч болох хавдрын өвчлөл ч байсныг эрүүл мэндийн салбарынхан дурдсан. Ялангуяа, умайн хүзүүний хорт хавдар хүн амын дунд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орох болов.
Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр 4 жилийн /2019-2023/ хугацаанд 799 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас зуурдаар хорвоог орхижээ.
2023 оны байдлаар умайн хүзүүний хорт хавдраар улсын хэмжээнд нийт 4717 хүн оношлогдоод байна. Үүнээс 2023 онд 425 хүн шинээр оношлогджээ. ҮСХ-ны мэдээллийг харвал, хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байгааг харж болохоор байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!