Apple 7.2 сая төгрөгийн үнэтэй эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

Огноо
Унших
2 минут 18 секунд

Apple компани есдүгээр сарын 9-нд зохион байгуулсан шинэ бүтээгдэхүүний арга хэмжээний үеэр анхны эвхэгддэг iPhone болох “iPhone Duo”-гоо танилцуулж, iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max загваруудаа шинэчлэн гаргалаа.

Тус компанийн анхны эвхэгддэг ухаалаг утас болох iPhone Duo нь дэлгэхэд 7.6 инчийн, гадна талдаа 5.4 инчийн дэлгэцтэй бөгөөд хоёр аппликейшнийг зэрэг ашиглах боломжтой. Мөн шинэ A20 Pro чипээр тоноглогдсон, 2TB хүртэлх багтаамжтай хувилбартай байна.

iPhone Duo-ийн эхлэх үнэ 1,999 ам.доллар буюу өнөөгийн ханшаар ойролцоогоор 7 сая төгрөг байна. Apple-ийн мэдээлснээр уг загварын урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, аравдугаар сарын 23-наас худалдаанд гарна.

Харин iPhone 18 Pro болон iPhone 18 Pro Max нь A20 Pro чиптэй бөгөөд камерын системд хувьсах диафрагмын шинэ боломж нэвтрүүлсэн байна. Ингэснээр үндсэн камерыг гэрэлтүүлгийн нөхцөл болон зураг авах орчноос хамааран өөр өөр диафрагмын тохиргоогоор ашиглах боломжтой болжээ.

Шинэ Pro загваруудын үнэ өмнөх үеийнхээс 100 ам.доллараар нэмэгдсэн байна. iPhone 18 Pro нь 1,199 ам.доллар, Pro Max нь 1,299 ам.доллараас эхлэх аж. Урьдчилсан захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж, есдүгээр сарын 18-наас худалдаанд гарахаар төлөвлөжээ.

Онцлоход, Apple энэ удаагийн намрын арга хэмжээгээр энгийн iPhone 18 загварыг танилцуулсангүй. The Verge-ийн мэдээлснээр уг загварыг 2027 оны эхний улиралд iPhone 18E болон шинэ iPhone Air загварын хамт гаргах төлөвтэй байна.

Apple-ийн шинэ удирдлагын дор зохион байгуулсан анхны томоохон бүтээгдэхүүний арга хэмжээ болсон бөгөөд тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус эвхэгддэг утасны зах зээлд ийнхүү албан ёсоор нэвтэрч байна.

Б.Баабар: Н.Учрал асуудлаа өөрийн нам дотор байгаа “СӨРӨГ ХҮЧИН” рүү чиглүүл…
Б.Баабар: Н.Учрал асуудлаа өөрийн нам дотор байгаа “СӨРӨГ ХҮЧИН” рүү чиглүүл…
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!