Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ олгодог байх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Үндэсний орон сууцжуулалтын хорооны дэд даргын хувиар төрийн зөв менежментийг хийж, ЗОРИЛТОТ БҮЛГЭЭ ОРОН СУУЦЖУУЛАХ төлөвлөлт гарган ажиллаж байгаа тухай мэдээлэл хийлээ. Тэрбээр жишээ татаж, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших Ар гүнтийн зусланд байрлах “Пассив нийтэд хүртээмжтэй лаборатори орон сууц төсөл”-ийн үүсгэн байгуулагч В.Ойдовынхоор зочилжээ. Энэхүү сууц нь дараах давуу талуудтай аж.

-Гаднаасаа эхлээд налуу замтай тул ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд бүх хүнд ХҮРТЭЭМЖТЭЙ.

-Цэвэр, бохир, дулаан, эрчим хүчээ бүрэн шийдчихсэн тул сард 60 мянган төгрөгийн цахилгааны зардал гардаг.

-Нарны толь, хураагуур зэрэг СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ болчихвол 20 мянган төгрөг ч болох боломжтой.

-Ийм байшинг олноор нь барьж, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ боломж хүн бүрд бий.

-Гэтэл өнөөдөр иргэд амины орон сууцны ӨНДӨР ХҮҮТЭЙ зээл авч байшин бариулдаг.

-Үүнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгодог болчихвол бүх хүн хотын төвийн ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ рүү зүтгэхгүй зуслан, хашаандаа ийм байшин бариулах юм.

Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна
Энэ сарын 26-нд бүх нийтээрээ амарна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!