Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Багш нарын цалингийн асуудлаар хууль зөрчиж тушаал бэлдсэн, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад шилжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Боловсролын сайдаар хоёр дахь удаагаа томилогдоод буй Л.Энх-Амгалан өчигдөр шуурхай хурлынхаа үеэр багш нарын цалингийн асуудлаар байр сууриа илэрхийлж, зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан.

Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон байна.

Би сайдыг буруутгахгүй байна. Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. Дөрвөн том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд "2026 оны төсөвтөө багтааж..." гэсэн үг өгүүлбэр байгаа.

Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэжээ.

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
 
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.