Хэнтий аймгийн Засаг даргад Д.Аюурбунийг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал АНХДУГААР хуралдаанаа хийлээ. Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Дамдинжавын Аюурбунь, МАН-ын бүлгээс Төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нар нэр дэвшиж, 17:18 харьцаатай олонхын саналаар ДАМДИНЖАВЫН АЮУРБУНИЙГ СОНГОЖ Ерөнхий сайдад уламжлуулахаар боллоо.

Д.Аюурбунь нь 2023 онд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож, 2024 оны орон нутгийн сонгуульд багаа удирдаж, ялалт байгуулсан аж.

Түүний хувьд 2012-2013 онд Хэнтий аймгийн Засаг даргын Зөвлөх, 2013-2016 онд Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын дэд захирал, тэргүүн дэд захирал, 2017-2018 онд Жи Мобайл ХХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Орон нутгийн гэрээт хариуцсан захирал, Хүний нөөц хариуцсан захирал, 2018-2023 онд Магнай Трейд ХХК-ны Хүний нөөц эрхэлсэн захирал, Борлуулалт хариуцсан дэд захирал, Тос гэрээт борлуулалт хариуцсан дэд захирал, 2020 оноос одоог хүртэл Хаан Ойл Групп ХХК-ын үүсгэн байгуулагч, захиралаар ажиллаж байна.

Тэрбээр "Улс төрийн өнцөг гаргахгүйгээр хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн аймаг орон нутгаа хөгжүүлэх болно" гэдгээ илэрхийллээ.

Б.Энхбаяр: “Петро Чайна“-аас 350 тэрбумын татварыг авах эсэхийг Сангийн сайдын байгуулсан байгууллагын хэдхэн хүн шийддэг. Үүний цаана АВЛИГА яригддаг
Б.Энхбаяр: “Петро Чайна“-аас 350 тэрбумын татварыг авах эсэхийг Сангийн сайдын байгуулсан байгууллагын хэдхэн хүн шийддэг. Үүний цаана АВЛИГА яригддаг
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!