Өчигдөр орсон цасны улмаас ТЦА-нд ослын 758 дуудлага, осол хэргийн шинжтэй 622 дуудлага бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өчигдөр буюу аравдугаар сарын 20-нд нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас Тээврийн Цагдаагийн Албанд зам тээврийн ослын 758 дуудлага мэдээлэл, осол хэргийн шинжтэй 622 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр ирсэн дуудлага мэдээллийг ангилахад зуны улирлын дугуйтай замын хөдөлгөөнд оролцсоноор зогсоох арга хэмжээ авах боломжгүйгээс үүдэн урдах тээврийн хэрэгслийг мөргөх дуудлага мэдээлэл зонхилж байв. Мөн өгсүүр, уруу замд зуны улирлын дугуйтай тээврийн хэрэгслүүд өгсөж, уруудаж чадахгүйгээс зохиомол түгжрэл, саатал бий болсон. Энэ хүрээнд 12 автомашин мөргөлдсөн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Иймд жолооч, иргэд та бүхэн тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, явах эд анги буюу тос маслоныхаа үйлчилгээг авч, өвлийн улиралд тохирсон засвар үйлчилгээнд идэвхтэй хамрагдах болон өвлийн улирлын дугуйгаа сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” гэв.

Б.Хадбаатар: Нэг удаа галлахдаа 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
Б.Хадбаатар: Нэг удаа галлахдаа 4-5кг-аас дээш шахмал түлш хэрэглэвэл зуух дэлбэрэх аюултай
 
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 18,600 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь хаягжилтын стандарт мөрддөггүй
Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа 18,600 гаруй аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь хаягжилтын стандарт мөрддөггүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!