ЦУОШГ-аас ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэж байна.
Аравдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Харин Улаанбаатар хотод өнөөдөр болон маргааш хур тунадас орно. Бусад хугацаанд орохгүй бөгөөд аравдугаар сарын 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна.