Монгол Улсын шигшээ баг тамирчид түүхэндээ анх удаа 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцож эхэлсэн. Энэ түүхэн үйл явдлаас 4 жилийн дараа буюу 1968 онд 20 тамирчин Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпын наадамд өрсөлдөж чөлөөт бөхийн төрөлд 4 медаль хүртэж байв.
Тэр дундаа 1968 оны 10 дугаар сарын 20 -ны энэ өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын анхны олимпын медаль байсан байна.
Түүний үргэлжлэл Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж. Мөнхбат мөнгө, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Сэрээтэр, Т. Артаг нар хүрэл медаль хүртэж 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.
Энэ жил Монгол хүн олимпын медаль хүртсэн түүхт 56 жилийн ой тохиож байна.