Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Авто замын өргөтгөл, шинэчлэлтэй холбоотой хэсэгчлэн зам хааж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны зам, барс захын уулзвараас Улаанбаатар төмөр замын өртөө хүртэлх авто замын хойд хэсгийг маргааш 06:00 цагаас ирэх Даваа гарагийн 06:00 цаг хүртэл түр хязгаарлаж, нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

📌Ч:17а "Баруун 4 зам – Их тойруу – Зүүн 4 зам – Нарны зам /их тойрог/"

📌М:5 10-р хороолол-Нарны зам-Ботаник

📌Ч:42 "Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан"

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

газрын зураг, зурат төсөл, барилгын зураг төсөл ба бичвэр нарын зураг байж магад

барилгын зураг төсөл, зурат төсөл, газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

МАРГААШ: Улаанбаатарт +11 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +11 хэм дулаан байна
 
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!