Өнгөрсөн долоо хоногт цаг агаар эрс хүйтэрсэний улмаас нийтийн тээврээр зорчигчдын зүгээс "Хуучин автобуснууд хүйтэн байна" гэх гомдол гарч эхэлсэн. Тухайлбал, Нийтийн тээврийн бодлогын газарт Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобус маш хүйтэн, иргэд зорчиход хэцүү байна гэх гомдол иржээ.
Дээрх гомдлын дагуу Нийтийн тээврийн бодлогын газраас "Блюбус" ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.