Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Газар тариалангийн бүс нутгаар ирэх сард хур тунадас орох төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Газар тариалангийн бүс нутгаар есдүгээр сарын эхний 10 хоногт ахиу хур тунадас орох төлөвтэй байгааг цаг уурчид сэрэмжлүүллээ. Иймд есдүгээр сарын дунд үеэр хөрсөн дээр цочир хүйтрэх, цан хяруу унах зэргээр таримал ургамлын ургац хураалтанд таагүй нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт авч ажиллах, эртнээс сэргийлж, хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг зөвлөжээ.

Цаг уур, орчны шинжилгээний улсын сүлжээний ажиглалтын мэдээгээр 2024 оны наймдугаар сарын 20-ны байдлаар газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай сүүн бололтоос аарцан бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цэцэглэлтийн төгсгөлөөс иш навчны гулжийлтийн үе шатанд байна.

Улаан буудайн өндөр сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 52-100 см байна.Энэ жил газар тариалан бүхий нутгаар хур тунадас олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу орж, агаарын дундаж температур 6 дугаар сард олон жилийн дунджаас сэрүүн бусад хугацаанд дунджийн орчим байсан тул таримал ургамлын өсөлт, хөгжилт хэвийн үргэлжилж байна.

У.Баярсайхан: Уран бүтээл бол ямар ч арын хаалгагүй ажил
У.Баярсайхан: Уран бүтээл бол ямар ч арын хаалгагүй ажил
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.