III, IV Хорооллын авто зам дагуу ус тогтоогүй бөгөөд ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллаж байна. Тухайн хэсгийн авто замд 116 худаг байгаагаас 32 ус зайлуулах шүүлтүүрт худагтай. Олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаад байгаа бичлэгт харагдаж буй хэсэгт 6 ширхэг ус зайлуулах шүүлтүүрт худаг бий. Одоогийн байдлаар тус авто зам дагуу ус тогтож үерт автсан хэсэг байхгүй хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.