Ирэх баасан гараг буюу энэ сарын 11-ний өдрөөс эхлэн яармагийн гүүрийг ажилчдын гудамжтай холбосон замыг гурав хоногийн хугацаанд хаахаар болжээ.
Тодруулбал, Гурвалжингийн гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар 1000 контейнерийн хажуугаас яармагийн гүүр чиглэлийн замыг ирэх дөрөвдүгээр сарын 2025.04.11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл хаах юм. Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Төв цэвэрлэх байгууламжаас техникийн хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, 4 ТӨХК руу нийлүүлэх хоолойг татах ажлын хүрээнд тус замыг хаахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!