Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрээ хүлээн авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

“УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ-аас нийлүүлэх гол замын 5 шинэ зүтгүүрийн эхний зүтгүүрээ хүлээн авлаа.

ЭРГЭН САНУУЛАХАД,

УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Савельевтай уулзаж, "Орос-Монголын хамтарсан Улаанбаатар төмөр зам"-ыг байгуулах тухай хэлэлцээрт нэмэлт оруулах протоколд гарын үсэг зурсан.

Ингэснээр олон жил яригдсан МОН П1, П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөрийг цэгцлэх, дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэж чадсан юм.

Протокол байгуулагдсанаар:

  • "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дүрмийн сан 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
  • Улаанбаатар төмөр зам хугацаа хэтэрсэн өр ширгүй болж, парк шинэчлэлт, замын засвар, хөрөнгө оруулалтаа хийх эдийн засгийн чадвар нь эрс сайжирч, зээлжих зэрэглэл нь нэмэгдэж байна.
  • Оросын талаас дүрмийн санд нийлүүлж буй 5 зүтгүүрийг авсанаар ачаа татах, тээх хүчин чадал 2 сая орчим тонноор нэмэгдэнэ. Экспортын болон транзит тээвэрт тээг саад болж байсан зүтгүүрийн дутагдал эрс багасна.
  • Хоёр улсын хооронд үүсээд байсан нэг томоохон асуудал ийнхүү шийдвэрлэгдэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болсон юм.

Хоёр талын тээврийн сайд нарын уулзалтын үеэр,

  • Орос-Монгол-Хятад гурван улсыг хамарсан тээврийн коридорыг хөгжүүлэх, тээвэрлэх ачааны хэмжээг 60 сая тоннд хүргэх,
  • Эдийн засгийн коридорын хүрээнд "Богдхан" төмөр замын төслийг эхлүүлэх, Хөшигтийн хөндийн тээвэр ложистикийн төвийг гол төмөр замд холбох,
  • Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх,
  • АН-3, АН-4 автозамаар явж буй транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх,
  • Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж хязгаарлалтуудыг багасгах зэрэг багтсан юм.
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.