Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаанаар Цэц, түүний Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, тодорхой саналууд дэвшүүллээ.
Ялангуяа Цэцийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх, үнэн бодит мэдээллээр хангахад онцгой анхаарахыг гишүүд чухалчиллаа. Үүнтэй холбоотой зарим арга хэмжээг Цэц авч хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудаст тогтмол байршуулж, олон нийтийн сүлжээнд facebook- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, instagram Conscourt Mongolia (@conscourtmongolia) , youtube channel Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, twitter Mонгол Улсын Үндсэн хуулийн цэц гэсэн албан ёсны хаягуудаараа дамжуулан түгээж эхэллээ.
Мөн Цэцийн дунд, их суудлын хуралдааны явцыг шууд дамжуулахаар техник, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна.