ҮХЦ: “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэх Ерөнхийлөгчийн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.

Голд суусан “ЗИЛ-131” машиныг татан гаргажээ
Голд суусан “ЗИЛ-131” машиныг татан гаргажээ
 
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!