Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 39 секунд

ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил өнгөрч буй. Мөн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон тул нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн юм.

Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг нэр дэвшүүлэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд өчигдөр /2026.06.23/ хүргүүлжээ. Дээрх саналыг ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх төлөвтэй байна.

СХД-т шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
СХД-т шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
 
Ц.Сандаг-Очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Ц.Сандаг-Очир: Байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.