Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк 1.8 тонн үнэт металл худалдан авлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монголбанк 2024 оны тавдугаар сард 1,866.7 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25 хувиар буурсан дүн болж байна. Харин өнгөрсөн сард 850.7 кг үнэт металл худалдан авч байсан юм. Харин оны эхнээс өссөн дүнгээр 6.1 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 135.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 386.0 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны мэдээлснээр үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Өнгөрсөн сард алт худалдаж авах дундаж үнэ 254,657.50 төгрөг байжээ.

ЦЭЦ: Түр саатуулахыг журамласан зохицуулалт үйлчлэхгүй байгаа нь хүний эрх зөрчиж байгаа эсэх маргааныг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ
ЦЭЦ: Түр саатуулахыг журамласан зохицуулалт үйлчлэхгүй байгаа нь хүний эрх зөрчиж байгаа эсэх маргааныг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.