Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лифтэнд байсан нүцгэн хүүхдийн эцэг эхийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Цагдаагийн байгууллагад “2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад Баянзүрх дүүргийн 26 хороо Энканто хотхонд лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу алба хаагчдаас газар дээр нь шуурхай очиж шалгасан байна.

Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ зааж өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгчээ.

Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Түүнчлэн хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна.

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах 60 хүүхэдтэй гэрээ байгууллаа
Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад суралцах 60 хүүхэдтэй гэрээ байгууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц