“Бэрх шагай” киноны уран бүтээлчид мэдээлэл хийж байна. Орчин үеийн технологийн дэвшил ашигласан үлгэрийн сэдэвт энэхүү кино нь үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Тус кино энэ сарын 17-нд бүх кино театруудаар нээлтээ хийх юм.
Энэ бүтээл 45 жилийн дараа Монгол ардын үлгэрийн баатрууд дэлгэцэнд амилж байгаа аж. Тус кинонд үндэсний дархлаа, өв соёлоо өвлүүлэх зорилготой энэхүү бүтээлийг амилуулжээ. Уран бүтээлчдийн хэлснээр Монголд цөөн үлгэрийн кино бүтээсний нэг нь 1979 онд дэлгэцэнд амилсан “Бушхүүгийн үлгэр” МУСК-оос хойш өнөөдрийг хүртэл үлгэрийн кино үзэгчдэд хүрч байгаагүй болохыг тодотгож байв. Киноны зохиолыг "Болдоггүй бор өвгөн", "Алтан шагай", "Мөнгөн шагай", "Хатан бүүвэй баатар" зэрэг долоон үлгэрээс сэдэвлэжээ. Тус кинонд нийт 1000 гаруй зүйр үг ашигласан гэх бөгөөд эл бүтээл нь АНУ-ын Хавайн "Brigham young university"-д тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиолч найруулагчаар төгссөн Ч.Билгүүний бие даасан анхны уран бүтээл юм.